Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа, захуудаар хяналт шалгалт хийж байна. Дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна гэж хэрэглэгчийг хясан боогдуулсан, худалдааны хууль бус арга хэрэглэсэн зөрчил их гарч байна. Энэ зөрчилд зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 2 сая, ААН-г 20 сая төгрөгөөр торгодог.
24 хуудастай дэвтэр УИД-т 750₮, УИД-н үүдний өргөтгөсөн худалдаанд 800₮ гэж байгаагаас харахад өргөтгөсөн худалдааны бараа бүхэн дэлгүүрээс хямд биш, павилон бүрт үнэ харилцан адилгүй байна.