Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, сдортын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Энэ үеэр "Их мастер" цолны болзол хангасан Т.Мөнхзулд 30 сая төгрөгийн батламж гардууллаа.
Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин, олон улсын мастер, шатарчин Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй Их мастер цолны 3 дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлснээр эмэгтэй Их мастер цолны болзол хангасан билээ.
Ийнхүү Т.Мөнхзул 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжиж, Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер цолтой шатарчин болсон юм.