Биеийн тамир, спортын улсын хороо БНЭУ-ы. Ченнай хотод зохиогдсон Дэлхийн шатрын 44 дэх олимпиадад амжилттай оролцсон баг, тамирчдыш хүлээж авч, хүндэтгэл үзүүлж байна.
Энэ үеэр шигшээ багийн ахлагч, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан "Дэлхийн шатрын 44 дэх олимпиадад Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож ирлээ. Энэ удаагийн олимпиадад залуу үеийн төлөөлөл оролцсон гэдгээрээ онцлог бөгөөд сайн хойч үе бэлтгэгдсэн байгааг харууллаа. Гурав, дөрөвдүгээр ширээнд тоглосон Т.Мөнхзул дэлхийн шатрын оргил цол болох “Их мастер” цолыг хүртэж байна. Харин Б.Мөнгөнзулын хувьд алтан медалиас гадна анхны баллаа амжилттай биелүүллээ.
Олимпиадыг зохион байгуулсан БНЭУ-ын хувьд өндөр зохион байгуулалттай хүлээж авсан. Улс орны хувьд бахархах зүйлүүд ажиглагдаж байлаа. Өмнө нь кемпээр нь байрлуулдаг байсан бол Ази тивээс зөвхөн Монголын шигшээ багийг Голланд, Швейцар, Испани гэх зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хамт байрлуулсан нь содон байлаа.
Энэ зэргээс харахад Монголын баг тамирчид дэлхийд өндрөөр үнэлэгдэж байна. Эмэгтэй баг амжилттай оролцсонтой адилаар эрэгтэй багийн амжилтыг дурдахгүй байхын аргагүй. Монгол Улсын эрэгтэй баг тамирчид Норвегийн багтай тэнцлээ. Цаашдаа багийн шатрын төрөлд илүү их амжилт гаргана гэж харж байна" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)