Нийслэлийн засаг даргын тамгын газраас захирамж гаргаж энэ сарын 27,28-ны өдрүүдээс эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Хичээл сургууль эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөний эрчим нэмэгддэг энэ үед долоо хоногийн хугацаанд дараах зохицуулалтыг хийх юм.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах захирамж гарсан. Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны 12:00 цагт хэвлэлийн хурлаар нийтэд мэдээлнэ" гэв.
Т.Мөнхжаргал