Вьетнам улсын Хо Ши Мин хотод таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-нд болж байна.
Тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзэж буйгаас өчигдөр өсвөр үеийнхний хөвгүүдийн 33 кг-ын жинд Ж.Жаргалан, 57 кг-д Т.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнийг Монгол улсаас олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар дэнсэлж байна.