ФИБА 3х3 U18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар Улсын Дебрецен хотод эхэллээ. Монгол Улсын эрэгтэй баг тамирчид эхний тоглолтоо Латви Улсын багтай өрсөлдөж 18:22 оноогоор хожлоо. Латви Улсын баг хүчний тоглолт хийж давуу байдал олж авахыг хичээсэн бол Монгол Улсын баг чөлөөт шидэлтээр илүү байлаа.