"Монгол Улсын аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ мэдээлэл, тоо баримтад үндэслэсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт"-ийн тайлан хэлэлцүүлэг болж байна. Энэ хүрээнд,
“Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалж аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж хүндрэлтэй тулгарсан.Харин энэ хугацаанд JICA олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн судалгааны тайланг хэлэлцүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг сэргээх зорилгоор өнгөрсөн 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг авч хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд долоодугаар сард танилцуулснаар 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан.
Мөн БНХАУ, ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай уялдуулж зорилтот зах зээлийн улсаа Азийн улс руу чиглүүлж байна. Үүний хүрээнд 2024 оныг дуустал БНСУ-ын жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гарсан” гэв.
Т.Мөнхжаргал