Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг өнөөдөр допингийн шинжилгээний талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "БНСУ-руу допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн сорьцоос нэг нь допинг илэрсэн. Энэ бөх нь тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөх бөгөөд цолны эрэмбэд асуудал үүсэхгүй" гэж мэдэгдээд байгаа.
Тэгвэл тавын даваанд өвдөг шороодсон 32 бөхөөс 21 нь улсын цолтой. Ингээд тавын даваанд унасан улсын цолтой бөхчүүдийг танилцуулж байна.
- Улсын аварга Г.Эрхэмбаяр
- Улсын заан Н.Жаргалбаяр
- Улсын заан М.Өсөхбаяр
- Улсын заан Ц.Одбаяр
- Улсын харцага Н.Батзаяа
- Улсын харцага А.Цацабшир
- Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын харцага Ө.Даваабаатар
- Улсын харцага Х.Гантулга
- Улсын харцага Т.Бэгзсүрэн
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Улсын начин Л.Батзориг
- Улсын начин Б.Ганхуяг
- Улсын начин Ч.Батчулуун
- Улсын начин Д.Амарсайхан
- Улсын начин Э.Ванданцэрэн
- Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
- Улсын начин Д.Хүдэрбулга
- Улсын начин Ц.Сандагдорж
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)