Үндэсний их баяр наадамд дөрөв давсан 64 бөх болон сурын 16 харваачаас допингийн шинжилгээнд сорьц авч БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Үүнээс 77 хариу нь ирсэн ч гурван бөхийн хариу ирээгүй, хүлээгдэж байсан юм. Харин наймдугаар сарын 19-нд үлдсэн сорьцын хариу ирж, бүрэн байдлаар танилцуулж байна.
Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг “Шинжилгээнд хамрагдсан 64 бөхөөс 63 нь ямар нэг допинг илрээгүй, нэг бөхөөс допинг илэрсэн. Одоогийн байдлаар бөхийн нэрийг зарлахгүй.
Тухайн бөх нь тавын даваанд унасан учраас бөхчүүдийн цол, эрэмбийн дэс дараанд өөрчлөлт орохгүй. Хэдий цолны эрэмбэд өөрчлөлт орохгүй ч гэлээ хориотой бодис хэрэглэсэн тул тухайн үед нь хариуцлага тооцох талаар яригдана.
Шинжилгээний хариуг биечлэн танилцуулаад Б сорьцын шинжилгээнд орох эсэхийг асууна. Хэрэв тамирчин өөрөө шинжилгээг хүлээн зөвшөөрч орохгүй гэвэл нэрийг зарлана. Хэрэв орохоор болбол шинжилгээний хариу гартал нэрийг нь зарлахгүй. Тухайн бөх Б сорьцын шинжилгээнд орох эсэхтэй танилцаад хариугаа есдүгээр сарын 1-ны дотор ирүүлэх ёстой.
Сэтгэгдэл (1)