Архангай аймгийн Батцэнгэл сумын Жарантай баг, Хайрхан сумын Улаанчулуут багийн нутагт тарваг нутагшуулах ажлыг зохион байгуулжээ. "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны БЦГ-аас 40 толгой тарвага барьж, төсөл хэрэгжих зорилтот нутгийн нэг болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Жарантай баг, Хайрхан сумын Улаанчулуут багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг зохион байгууллаа гэж БОАЖЯ мэдээллээ.