Үзэгч, сонсогчдийн хүсэн хүлээдэг томоохон хөгжмийн наадмын нэг болох "Хуур" хөгжмийн наадам өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаад ХMF наадмын тайзнаа реппер Lil Pump хүрэлцэн ирсэн юм. Энэ талаар XMF хөгжмийн наадмын Ерөнхий найруулагч, продюсер Ж.Энхжаргалан өөрийн цахим хуудсандаа ингэж бичжээ.
Тэрбээр "Lil Pump бол уг хүн нь хүүхдээрээ цайлган юм билээ. Наана л галзуу солиотой юм шиг аашилж харагддаг юм шиг санагдсан. Өглөө нөхрийг Токио-н нислэгээр гаргаж өгөөд ирлээ. Ээжтэйгээ байнга утасаар видео коолоор яриад явдаг юм билээ хөөрхөн. Ээж би ингэлээ, ээж би тэгчих үү, ээж би ингээд гэд л тэгээд өглөө нисэх явах замд ээж Монгол гэж гоё орон байдаг юм байна аа. Дараа заавал эргэж ирнээ гэд ярьж байна лээ. Төрсөн өдөр гоё болсон шүү, тайз сүпер байлаа, биднийг урьж тоглуулсанд баярлалаа удахгүй уулзая бро холбоотой байгаарай гэд гар цохиод л явлаа даа. Нээ өчигдөр тайзан дээр 45мин үнэхээр сэтгэлтэй байсан. Үзэгчидтэйгээ харьцаад л ийш тийш үсрээд л.. Тэр нь таалагдсан" хэмээжээ.
Сэтгэгдэл (1)