Серби улсын Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-18-нд болно. Манай улсаас эрэгтэй 10, эмэтгтэй 10 тамирчин оролцоно. Энэ дунд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоны нэр байхгүй байна.
Гавьяат тамирчин П.Орхон нь:
2016 оны И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичотой финалдаж 10:0-ээр цэвэр ялж аваргын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй.
Үүний дараа 2017 онд Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -63 кг жинд алтан медаль хүртэж, түүний дараа жил буюу 2018 оны Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ээлжит алтан медалиа хүртсэн.
Гэвч тус тэмцээнд алтан медаль хүртсэний дараагаар П.Орхоныг сэргээш хэрэглэсэн асуудлаар дөрвөн жил барилдах эрхийг нь хассан. Тэгвэл түүний барилдах эрх ирэх есдүгээр сарын 17-ны өдөр сэргэж байгаа юм.
Энэ талаар Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханаас тодруулахад “тэрийг эмнэлэг, спонсор, дэлхийн допингийн холбооноос асуу. Тэр хүний барилдах эрх сэргэлээ гэж зарлагддаг. Эрх нь тавигдаж бэлтгэлдээ орж байж шийдэгдэх байх. Энэ миний мэдлээс хэтэрсэн асуудал байна” гэв.
Харин МУГТ П.Орхон өнгөрсөн сард өөрийн цахим хуудаснаа “есдүгээр сарын 17 ноос тэмцээнд оролцож эхэлнэ” хэмээн бичиж байв. Ямартай ч Белградад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-18-ны өдрүүдэд болох тул тэрбээр энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих аж.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (6)