"Хуур" хөгжмийн наадам болоход ердөө нэг хоног үлдлээ. Уг хөгжмийн наадамд дэлхийн хэмжээний од, реппер Лил Памп оролцохоор Монголд ирээд байгаа билээ. Түүнийг Монголд ирэхтэй давхцан түүний төрсөн өдөр болж буй юм. Тэрбээр 2017 онд "Gucci gang" дуугаараа дэлхийд танигдаж байсан бөгөөд үг хэллэг, гадаад төрх байдал, хэв маягаараа бусдаас ялгардаг нэгэн. Ийнхүү Лил Пампын тухайн сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Газзи Гарсиа гэж хэн бэ?
Америкийн реппер Лил Памп 2000 оны наймдугаар сарын 17-нд Мексикийн гэр бүлд төржээ. Түүний жинхэнэ нэрийг Газзи Гарсиа гэдэг. Тэрбээр сургуулиасаа хөөгдөж байсан ч урлагт хайхрамжгүй ханддаггүй байсан юм. Найз нөхдийнхөө дунд өөрийн шүтээн болох Лил Б, Чиф Киф нарын дууг байнга дуулдаг байжээ. Тийм ч учраас Америкийн эдгээр репперүүдийн дууны эрч хүчийг өөртөө шингээж авсан нь түүний цаашдын уран бүтээлд ул мөр үлдээсэн бололтой.
Анхны уран бүтээл: "Lil Pump"
Лил Пампын уран бүтээлийн амдрал 2015 оноос эхэлжээ. Тухайлбал, 2015 оны аравдугаар сард SoundCloud сайт дээр "Lil Pump" хэмээх анхны дуугаа цацжээ. Дуу цацагдаад хэдхэн хоногийн дотор 10 мянга гаруй хүн уг дууг сонссон нь түүнийг урлагт, хөгжимд нухацтай хандахад түлхэц болсон юм. Тэр цагаас хойш “Лил Памп” анхны уран бүтээлийнхээ нэрээр буюу Лил Памп гэх нэртэй болжээ. Тэрбээр ердөө 17 настайдаа буюу 2017 оны сүүлээр "LilPump" нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан юм. Түүний бүтээл нь хөгжмийн хэт загварлаг тайлбар, текстийн энгийн байдлаараа орчин үеийн үзэгчдийн анхаарлыг татдаг. Тухайлбал, бит, үг хэллэг, гадаад төрх байдал, зан үйлийн хэв маяг нь. Ийнхүү Мексикийн энгийн гэр бүлээс гаралтай тэрээр олон хүний шүтээн болсон.
Gucci brand: "Gucci Gang" дуу
2017 онд Лил Памп Smokepurpp-тай хамтран "Gucci Gang" дуу гаргасан. Уг дуу ердөө дөрөв хоногийн дотор 18 сая хандалт авсан юм. Мөн энэ дуугаараа “Billboard Hot 100”-д 81 байрыг эзэлжээ. Мөн тэд өөрсдийгөө "Gucci Gang" гэж нэрлээд, тус брэндэд хайртай гэдгээ ил тод илэрхийлдэг. Үүнийг уг дууны клипнээс харж болно. Одоо ч видеонууддаа дуртай брэндээ бүрэн төлөөлсөн дүр төрхийг байнга харуулдаг. Үүнээс гадна цээжин дээрээ энэ брэндийн лого бүхий шивээстэй.
Түүний хамгийн дуртай дуу нь "Broke My Wrist" юм
Лил Памп хөгжимд дурлахаас гадна шивээсэнд донтсон нэгэн
Биед нь нийт хэдэн шивээс байгааг хэн ч таашгүй. Яг хэд байгаа талаар хэлээгүй ч удаан хугацааны туршид тоогоо алдсан гэж тэрбээр мэдэгдэж байв. Түүний шивээснүүдээс хамгийн их анхаарал татсан нь хүзүүн дээрх шивээс нь. Таван гавлын ясны бөөгнөрөл нь дүрэлзсэн дөл гээд тайлбарлаж болохуйц юм. Бие дээрх хамгийн сүүлчийн шивээсний нэг бол 2017 оны зургаадугаар сард хийлгэсэн зүүн нүднийх нь доор хийсэн шивээс юм. Энэ зураг нь дөрвөн хурц өнцөгтэй бөгөөд миний амьдралд хандах хандлагыг харуулж байгаа хэмээн мэдэгдэж байжээ. Тухайлбал, "Би бүх зүйлд нээлттэй: зугаа цэнгэл, шинэ мэдрэмж, хөгжмийн экстазу гэж тайлбарласан байдаг.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)