Ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн фейсбүүк шууд дамжуулалтаар цахим худалдаа эрхлэхийг зогсоохоор болжээ. Ингэхдээ лайв буюу шууд дамжуулалт ашиглах боломжтой хэвээр боловч энэ үеэр бараа бүтээгдэхүүн сурталчлах болон бүтээгдэхүүн шошголох, жагсаалт гаргах боломжгүй болох юм.
Сүүлийн үед хэрэглэгчид богино хэлбэрийн бичлэг үзэх болсон бөгөөд Мета компанийн зүгээс инстаграм, фейсбүүкийн “Reels” тохиргоонд илүү ач холбогдол өгөх болсон байна. Цахим худалдааг лайваар биш “reels” зарын буланг санал болгож байгаа юм байна.
Үүнийг фейсбүүк, инстаграм аль алинд ашиглах боломжтой бөгөөд богино хэлбэрийн видеогоор дамжуулж бүтээгдэхүүн сурталчлах, “таг” хийх боломжтой юм.
Т.Мөнхжаргал