Булган аймгийн Булган сумын зургадугаар багийн нутаг "Ачуутын гол" орчим мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдлаа.
Өнөөдрийн /2022.08.13/ байдлаар халдварт өвчний голомтын бүсэд 13 айл, сэжигтэй бүсэд 9 айл нийт 22 айлын хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэмийг тогтоон хяналтын постуудыг гаргаад байна. Түүнчлэн “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан бүсэд байгаа нийт үхэр сүргийг вакцинжуулах ажлыг өчигдрөөс эхлүүллээ.
Гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд Булган сумаас, Цачиртын гүүр хүртэлх замд зогсолт хийхгүй зорчих шаардлагатайг орон нутгийн иргэдэд онцгой анхааруулж байна.