Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотод зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болсон билээ. Тус олимпиадад Монгол Улсын 10 тамирчин оролцож өнөөдөр эх орондоо ирлээ.
Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид оролцсон юм.
Манай улсын эрэгтэй тамирчдын багт
- Нэгдүгээр ширээнд Их мастер Д.Батсүрэн
- Хоёрдугаар ширээнд Олон улсын мастер Г.Амартүвшин
- Гуравдугаар ширээнд Их мастер Б.Гүндаваа
- Дөрөвдүгээр ширээнд С.Билгүүн
- Нөөц тоглогч буюу тавдугаар ширээнд Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ
Эмэгтэй тамирчдын багт:
- Нэгдүгээр ширээнд Их мастер А.Энхтуул
- Хоёрдугаар ширээнд Олон улсын мастер Б.Баярмаа
- Гуравдугаар ширээнд Олон улсын мастер Т.Мөнхзул
- Дөрөвдүгээр ширээнд Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул
- Нөөц тоглогч буюу тавдугаар ширээнд Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй оролцсон.
Үүнээс Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул алтан медаль хүртэж, Олон улсын мастер Т.Мөнхзул шатрын их мастер цолны болзол хангасан юм.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (4)