Биеийн тамир спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа Монголын үндэсний спортын VII наадам Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ сарын 10-ны өдөр урианхай сур, үндэсний сурын багийн харваагаар эхэлсэн Үндэсний спортын VII наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн 1700 тамирчин өрсөлдөж байна.
Өнөөдөр үндэсний спортын VII наадмын нээлттийн үйл ажиллагаа явагдана.