Дэлхийн шатрын олимпиадын аравдугаар өргийн тоглолтууд өчигдөр Энэтхэгийн Ченнайд үргэлжлэн явагдлаа. Өчигдөр Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангаж, Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтоны эгнээнд шилжив.
Эмэгтэй баг:
Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2 харьцаагаар тэнцлээ. Аравдугаар өргийг Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн.
Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ,2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12-р байрт бичигдэж байна.
Эрэгтэй баг:
Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Аравдугаар өргийг их мастер Д.Батсүрэн өнжсөн.
Эрэгтэй шигшээ баг 5 хожил,2 тэнцээ,3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45-р байрт бичигдэж байна.
Арваннэгдүгээр тойрогт
Эмэгтэй баг: Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэгэн хариуцлагатай тулаан хийнэ.
Эрэгтэй баг: Чансааны 69-д бичигдсэн Кигизстаны шигшээ багтай олимпиадын сүүлийн тоглолтоо хийнэ хэмээн Монголын шатрын холбоо мэдээллээ. Дэлхийн шатрын 44-р олимпиадын сүүлчийн буюу Арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 12:30 минутаас эхэлнэ.