Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод үргэлжилж байна. Энэ үеэр Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул Эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр Эмэгтэй Их мастер цолны болзол хангажээ.
Т.Мөнхзулын дасгалжуулагчаар түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх ажилладаг байна. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс үнэ цэнэтэй хүрэл медалийг эх орондоо авчирсан бөгөөд энэ амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.
20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер цолтон Т.Мөнхзулд баяр хүргэе хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)