БНСУ-ын агаарын тээвэрлэгч “Кореан эйр” ХХК шинэ зар сурталчилгаандаа Монгол Улсыг онцолжээ. Тус компани нь Инчеон-Улаанбаатарын чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байгаа бөгөөд 148 мянган дагагчтай албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулж дараах постыг байршуулжээ.
“Нислэгийн хугацаа харьцангуй богино, цоо шинэ ландшафт. Энэ чинь Монгол шүү дээ. Монгол орны цаг агаар эрс тэс, хүйтэн байдаг учраас зургаагаас наймдугаар саруудад аялахад тохиромжтой байдаг. Аялах хугацаа маш хязгаарлагдмал байдаг ч одоо аялахад хамгийн тохиромжтой цаг нь иржээ!
Одоогоор БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих боломжтой болж аялахад илүү хялбар болсон. Энэ зун "Кореан Эйр"-тэй хамт задгай нуга, шөнийн тэнгэрт оддыг харж баясвал ямар вэ? Кореан эйр Инчеон↔ Улаанбаатар өдөр бүр” хэмээжээ.
Зар сурталчилгааны зургуудаас хүргэж байна.
Сэтгэгдэл (2)