Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий даяараа 112 дох жилдээ ийнхүү тэмдэглэж байна.
Учир нь 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь таван хүүхдээ ганцаараа тэжээжээ. Үүнээс хойш дэлхийн олон улс энэхүү өдрийг тэмдэглэх болсон байна.
1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ.
Харин манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг.
Т.Мөнхжаргал