Казахстаны нийслэл Нурсултан хотод энэ сарын 4-7 ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд хүчээ сорьсон Монголын жүдочид 2 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.
Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Японы бөхийг цэвэр ялж Ази тивийн аварга болсон. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртэв.
Хоёр дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч бүх өрсөлдөгчөө ялж Ази тивийн аваргын алтан медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний сүүлийн өдөр явагдсан багийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг финалдаж Японы шигшээд 4-3 харьцаатай хожигдож багийн барилдаанд мөнгөн медалийн эзэд болсон.
Д.Батчулуун