ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд болж буй "Азийн хүүхдүүд" олон улсын спортын VII наадамд Монгол Улсын өсвөрийн шигшээ баг тамирчид Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага, зохион байгуулалтайгаар спортын таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг амжилттай бэлтгэн оролцуулж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Наадамд Ази тивийн 12 орон, ОХУ-ын найман баг нийт 21 багийн 1355 тамирчид спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Манай тамирчид жүдо (1 мөнгө, 2 хүрэл) , самбо ( 2 хүрэл) кураш ( 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл) масрестлинг ( 3 хүрэл) медаль буюу нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль гээд нийтдээ 11 медаль хүртэн наадмын нэгдсэн дүнгээр 12 байр эзэллээ.
Дараагийн VIII наадам 2024 онд ОХУ-ын Саха Якутад болно.
Монголын тамирчдын авсан медаль:
Кураш бөх:
- Алт медаль – Б.Батхүү /60 кг/
- Мөнгөн медаль – У.Өсөх-Ирээдүй /50 кг/
- Хүрэл медаль – М.Нандин-Эрдэнэ /57 кг/
Жүдо бөх:
- Мөнгөн медаль – Ш.Чилүгэн /46 кг/
- Хүрэл медаль – Л.Амар-Энх /70 кг/, Ч.Төгөлдөр /50 кг/
Самбо:
- Хүрэл медаль – О.Нандин-Эрдэнэ /47 кг/, Б.Чинхүслэн /49 кг/
Мас – рестлинг:
- Хүрэл медаль – Г.Эрдэнэхатан /60 кг/, О.Жавхлан /70 кг/, С.Заяа /80 кг/
Усанд сэлэлт:
- Н.Хишигбаяр – Монгол Улсын цол зэргийн Спортын дэд мастерийн болзол хангалаа.