Олон улсын хэмжээний мастер, жүдоч Болдын Ганхайч нь 1995 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн, энэ жил 27 нас хүрч байгаа залуу тамирчин юм. Тэрбээр жүдо бөхөөр үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны харьяалагддаг.
Жүдо бөхийн -63 кг жинд барилддаг тэрбээр Казахстан улсын Нур-Султан хотод зохион байгуулагдаж байгаа насанд хүрэгчдийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж Монгол Улсад хоёрдох алтан медалийг авч ирээд байна.
Түүний амжилтаас дурдвал,
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс
- 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2019 оны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
Олон улсын жүдо бөхийн холбоо “Их дуулга”
- 2018 оны Дюссельдорфын Их дуулга тэмцээний хүрэл медаль
- 2019 оны Екатринбургийн Их дуулга тэмцээний хүрэл медаль
- 2020 оны Дюссельдорфын Их дуулга тэмцээний хүрэл медаль
- 2021 оны Бакугийн Их дуулга тэмцээний мөнгөн медаль
Олон улсын жүдо бөхийн холбоо “Гран при”
- 2016 оны Улаанбаатар гран при тэмцээний мөнгөн медаль
- 2018 оны Хөххотын Гран при тэмцээний хүрэл медаль
- 2022 оны Загребийн Гран при тэмцээний хүрэл медаль
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)