Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчиддаа ур чадвар, ажлын гүйцэтгэл, хариуцлага, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжтой болжээ. Ингэснээр наймдугаар сарын 1-нээс эхлэн үндсэн цалин 40 хувь нэмэгдэж 1,200,000 төгрөг боллоо.