Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам" энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдана.
Булган аймаг 2022 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд дээрх наадмыг зохион байгуулах талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн юм.
Мөн Айраг наадам нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол Улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчид, адуучдыг хамруулан зохион байгуулагддаг уламжлалттай бөгөөд Монголын хамгийн том адуун соёл, Айргийн баяр болгох зорилготой.
Уг арга хэмжээний хүрээнд Эрийн гурван наадам, Шагайн харваа, Айрагийн соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, Аялал жуучлалын экспо болох юм. Ийнхүү "Айраг наадам"-ын нэгдсэн хөтөлбөрийг хүргэж байна.
Сэтгэгдэл (1)