Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны наймдугаар сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргажээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарь:
Наймдугаар сарын 15-нд
- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж
- Онцгой тохиолдын мөнгөн тэтгэмж
- Асаргааны тэтгэмж бусад хөнгөлөлт тусламж
-Нийгмийн халамжийн тэтгэвэр
Наймдугаар сарын 18-нд
- Олон хүүхэдтэй эх эцэгт олгох тэтгэмж
Наймдугаар сарын 22-нд
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж
Наймдугаар сарын 25-нд
- Эхийн алдар, одонгийн мөнгөн тусламж
- Насны хишиг
- Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж
-Амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Асаргааны тэтгэмж бусад хөнгөлөлт тусламж
- Нийгмийн халамжийн тэтгэвэр