Улаанбаатар хотод өнөөдөр суурин 31, түр гурван цэгт 34 багийн 133 эмч, ажилтан ажиллана.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Мөн вакцинжуулалтын цэгүүдээр 5-11 насны хүүхдүүдэд "Комирнэти" (BNT162b2) буюу Pfizer вакцины багасгасан тунг хийж байна.