ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар мэдээллээ.
“Баянгол дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 23 цэгт 5-11 насны хүүхдийн дархлаажуулалт эхэлж байна. Эхний ээлжинд нийт 39,859 хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Бага насны хүүхдэд хийх дархлаажуулалтын вакциныг заавал эцэг эхийн зөвшөөрлийн дагуу хийнэ.
Коронавируст халдварын ВА.4, ВА.5 хувилбар өнгөрсөн долоодугаар сарын 15-наас эхэлж нэмэгдсэн. Иргэдийн вакцинд хамрагдалт өндөр байгаа учир энэ удаагийн тархалтын хүндрэл өмнөх хувилбарудыг бодвол эрсдэл бага байна. Харин суурь өвчтэй буюу артерийн даралт ихсэх, сахарын шижинтэй хүмүүст хүндрэл гарах магадлалтай” хэмээн тайлбарлалаа.
Т.Мөнхжаргал