КОВИД-19-ийн эсрэг вакцины цэгүүд өнөөдөр буюу наймдугаар сарын 03-нд 16:00 цаг хүртэл ажиллаж байна. Улаанбаатар хотод суурин 31, түр арван цэгт 41 багийн 161 эмч, ажилтан ажиллана. Мөн тус цэгүүдэд 5-11 насны хүүхдүүдийн хамрагдаж болох Комирнэти вакциныг хийж байна.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр харна уу.