Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас монгол ургацын төмстэй холбоотой дараах мэдээллийг өглөө.
Өнөөдрийн байдлаар:
- Барс зах дээр монгол төмсний бөөний үнэ кг нь 1125₮, жижиглэн кг нь 1500₮,
- Хүчит шонхор зах дээр кг нь 2000₮,
- Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930₮,
- Миний зах кг нь 2500₮,
- И-Март кг нь 1580₮,
- Номин сүлжээ дэлгүүрт кг нь 2499₮,
- Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500₮,
- Бокс маллд кг нь 2500₮-р тус тус худалдаалагдаж байна.
Мөн эрэлт нийлүүлэлтийн хуулиар төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна.
Ирэх жил зоорины төмс дуусч шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр ШӨХТГ-с бэлтгэж байна.
Сэтгэгдэл (2)