Зам, тээврийн салбарын 2022 оны эхний хагас жилийн Төмөр замын салбарын статистик мэдээллээс хүргэж байна.
Төмөр замаар 2022 оны эхний хагас жилийн байлаар 12.7 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.22 сая тонн буюу 20.2%-иар буурсан байна.
- Дотоодын ачаа 5.8 сая тонн буюу 45.7%,
- Экспортын ачаа 3.42 сая буюу 26.9%,
- Импортын ачаа 1.94 сая тонн буюу 15.3%,
- Дамжин өнгөрсөн ачаа 1.52 сая тонн буюу 12%-ийг тус тус эзэлж байна.
Мөн хугацаанд 1.07 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны энэ үеэс 0.8 сая хүн зорчигч тээвэрлэж огцом өсжээ.
- Дотоодын 65,189 вагон, гадаадын 13,059 вагон ачиж,
- Дотоодын 48,898 вагон, гадаадын 20,890 вагон буулгасан байна.