Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 онуудыг "Монгол Улсад зочлох жил" болгон зарласан. Мөн 2022 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо нэг зуун мянгад хүрч аялал жуулчлалын салбар сэргэх шатандаа орсныг харуулж байна. Засгийн газрын дээрх төлөвлөгөөний дагуу Байгал орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Соёлын яам, Цолмон травел ХХК, Кемпински зочид буудал хамтран ХБНГУ-ын уулын дэлхийн алдарч дугуйчин ноён Кийду Кунзе (GUIDO KUNZE)-г Монголд ирэхэд нь дэмжин хамтран ажиллаж байна.
Энэ төслийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Герман-Монголын Парламентийн бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ийн гишүүн асан Д.Тэрбишдагва нар нэг жилийн өмнөөс холбогдон Германы Хадгаламж банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Маркус Лохтой хамтран ажилласны ур дунд аялалыг энэ оны наймдугаар сарын 3 буюу өнөөдрөөс зохион байгуулах гэж байна.
Гийду Кунце нь өдөрт 350-400км замыг 20 цаг тасралтгүй дугуйгаар явж Монгол Улсыг баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл туулан Гиннесийн рекордыг эвдэхээр төлөвлөж байна. Энэ амжилтад хүрэхийн тэрээр бие болон сэтгэлзүйн бэлтгэлийг бүтэн нэг жилийн турш хийсэн байна. Мөн тус төслийг хэрэгжүүлэхэд ноён Маркус Лох Герман Монголын төр, хувийн хэвшлүүдийн дэмжлэгтэйгээр нэг жилийн турш бэлдэн ажилласан бөгөөд төслийн хугацаанд цугларах санхүүжилтийг "Мишээл хүүхдийн сан"-д хандивлахаар болоод байна. Тус сан нь хөдөө орон нутгийн хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй үзэн эмчилдэг юм.