Казахстаны Нур-Султан хотод болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг өнөөдөр хилийн дээс алхлаа. Манай улс Казахстаны нийслэлд эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 жүдоч хүч үзэх юм.
Энэхүү тэмцээнд 19 улсын эрэгтэй 105, эмэгтэй 77 нийт 182 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ.
Азийн аваргын урьдчилсан барилдаанд монголын цагаар 13:00, финалын барилдаан 19:00 цагт эхлэнэ.
Монголын жүдочид 1991 оны Осакагийн Азийн аваргаас хойш тасралтгүй оролцсноос 20 алт, 41 мөнгө, 85 хүрэл медаль хүртээд байна.
Монголын шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.
Эрэгтэй
-60кг: Э.Ариунболд, Э.Сумъяабазар
-66кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
-73кг: Ц.Цогтбаатар
-81кг: Б.Эрдэнэбаяр
-90кг: Г. Алтанбагана
-100кг: Б.Гончигсүрэн
+100кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
-48кг: Г.Наранцэцэг
-52кг: Б.Хорлоодой
-57кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
-63кг: Б.Ганхайч
-70кг: Ц.Энхчимэг
-78кг: Б.Эрдэнэт-Од
+78кг: А.Адьяасүрэн
А.Сүх
Сэтгэгдэл (2)