Дундговь аймгийн 80, 81 жилийн ойн баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Тус наадамд олон газраас уяачид очиж оролцжээ. Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны тэгш ойн баяр наадамд түрүүлсэн азарганы эзнийг УИХ-ын гишүүн Сү.Батболд “хоёр өрөө байр”-аар шагнасан байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижирийн шүдлэн насны морь тус наадамд айрагджээ.