24tsag.mn сайт Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож цолоо ахиулсан бөхчүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Өмнөх дугааруудад шинээр улсын начин цол хүртсэн 17 бөхчүүдийг онцолсон бол энэ удаад улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна.
Энэ дугаарт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат. “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрахыг онцоллоо.
Улсын харцага Г.Бадрах нь 1994 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр төрсөн, энэ жил 28 нас хүрч яваа залуу бөх. Тэрбээр үндэсний бөхийн анхны цолоо 2012 онд Батширээт сумын наадамд түрүүлж сумын заан цол, 2017 онд цэргийн начин цол хүртсэн бөгөөд тэр жилдээ Хэнтий аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна. Харин удаах цолоо 2019 оны аймгийн баяр наадамдаа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол энэ жилийн улсын их баяр наадамд зургаагийн даваа давж улсын харцага цол хүртээд буй.
Тэрбээр дараах бөхчүүдийг давж улсын харцага цол хүртжээ.
Нэгийн даваанд Булган аймгийн харьяат сумын заан Г.Энхбат,
Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн заан О.Бундхорол,
Гурвын даваанд улсын начин Ж.Дагва-Очир,
Дөрвийн даваанд улсын начин Г.Ганжид,
Тавын даваанд улсын начин Ч.Батчулуун,
Зургаагийн даваанд улсын начин Б.Эрдэнэхүү
Улсын харцага Г.Бадрахтай хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.
Т.Мөнхжаргал