Жил бүрийн долоодугаар сарын 31-ны өдрийг олон улсын байгаль хамгаалагчдын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрөөдөг билээ. Энэ хүрээнд хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах үүрэг хариуцлага хүлээж, ажилладаг байгаль хамгаалагчдын мэргэжлийн онцлогийг олон нийтэд ойлгуулах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах зорилгоор дэлхий нийтээр тэмдэглэдэг аж. Харин манай улсын хувьд 2007 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ.
Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Тэдний нэг нь байгаль хамгаалагч Ч.Адъяасүрэн. Тэрбээр "Дэлхийн байгаль хамгаалах сан"-гийн Монгол дахь хөтөлбөр хамгааллын чухал зүйл цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын чухал голомт нутаг Увс аймгийн Тариалан сумандаа ажиллаж амьдарч байна. Монгол улсын аварга С.Мөнхбат түүнтэй нэг өдар хамт ажиллаж түүний амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар ийн ярилцсаныг хүргэе.
Монгол Улсын аварга С.Мөнхбат “Байгаль дэлхийгээ хамгаалах ажил үүрэгтэй баатрууд маань халуун, хүйтнийг ажралгүй, морьтой, мотоциклтой, явганаар өндөр уулсаа хэрэн явж амьтнаас амьтныг биш хүмүүс биднээс байгалийн нөөцөө хамгаалж байдаг юм байна”
Бүтэн ярилцлагыг доорх видеогоор үзнэ үү
Сэтгэгдэл (1)