Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Улсын харцага Ц.Бямба-Отгоныг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өсжээ.
Сумын заан цолоо 2016 онд хүртэж байв. Харин аймгийн харцага цолоо 2019 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн хүртсэн. Аймгийн харцага цол хүртсэний дараа жил буюу 2020 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арсла Б.Лхагвадоржид өвдөг шороодон үзүүрлэж аймгийн заан цоло хүртсэн юм.
Тэрбээр Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн харцага Тогоогийн Батсайханаар давж хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон билээ.
Ц.Бямба-Отгон нь "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар ангийн харьяат бөх юм.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын харцага цол хүртжээ.
- Нэгийн даваанд Аймгийн начин С.Баттүвшин /Дундговь аймаг/
- Хоёрын даваанд Цэргийн арслан Л.Отгонбаатар /Архангай аймаг/
- Гурвын даваанд Улсын заан Т.Санчир /Өвөрхангай аймаг/
- Дөрвийн даваанд Улсын гарьд Ш.Жаргалсайхан /Завхан аймаг/
- Тавын даваанд Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай аймаг/
- Зургаагийн даваанд Улсын начин Э.Батмагнай /Баянхонгор аймаг/
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)