Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар өчигдөр /2022.07.28/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Өвөрхангай аймаг 117 мянган хүн амтай. Улсын хэмжээнд хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог томоохон нутаг дэвсгэртэй. Тус аймагт Хархорин Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг Засаг захиргааны нийт 19 сум хоёр багийн эмнэлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, нийт 25 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Мөн бүсийн аймгууд болох Архангай,Булган,Өмнөговь, Баянхонгор, баруун аймгийн зорчигч иргэд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ийн Гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж,Хархорин сумын засаг дарга Г.Одгэрэл, ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус эрүүл мэндийн төвд 24 нэр төрлийн аппарат тавилга, засварыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ийнхүү ашиглалтанд оруулж байна. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр Ланд Круйзер 78 автомашин хүлээлгэн өгөв.