Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн Булган аймгийн Орхон сумын харьяат Энхбатын Сумъяабатыг онцолж байна.
Тэрбээр 1993 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр мэндэлжээ. Үндэсний бөхийн анхны цолоо 2012 онд Булган аймгийн Орхон сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн бол 2016 онд цолоо ахиулж аймгийн начин цол, 2018 оны Булган аймгийн наадамд түрүүлж удаах цолоо аймгийн арслан цолоор ахиулжээ.
Э.Сумъяабат нь “Булган Хан” дэвжээ, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Ваян Эвент Холл” ХХК-ийн харьяат бөх юм.
Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож тав давснаар улсын начин цол хүртээд буй.
1024 бөх зодоглосон бөхийн барилдаанд
- Нэгийн даваанд Төв аймгийн харьяат сумын заан Б.Отгонбаярыг
- Хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Д.Батбаярыг,
- Гурвын даваанд Увс аймгийн начин Б.Алтангэрэлийг,
- Дөрвийн даваанд улсын начин Э.Дашийг,
- Тавын даваанд улсын начин Д.Амарсайханыг давж улсын начин цол хүртжээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (4)