Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэхүү барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг, Э.Оюунболд, Улсын гарьд М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир нараар ахлуулсан 256 хүчит бөх хурд, хүчээ сорилоо. Хүчит бөхийн их шөвөгт Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Х.Гантулга, Улсын начин Б.Сугаржаргал, Л.Батзориг, Б.Лхагвадорж нар шалгарсан. Үзүүр түрүүнд Улсын харцага Х.Гантулга, Б.Лхагвадорж нар үлдэж, Улсын начин Б.Лхагвадорж түрүүллээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)