Улсын баяр наадамд тав давж шинээр улсын начин цол хүртсэн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Бямбадоржийн Түвшинтөгсийг онцолж байна.
Б.Түвшинтөгс нь 1997 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр төрсөн, энэ жил 24 настай залуу бөх. Анх 17 насандаа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын баяр наадамдаа барилдаж түрүүлснээр сумын заан цол хүртэж байжээ.
Түүний дараа 20 насандаа Булган аймгийн баяр наадамд зодоглож зургаа давж шөвгөрөн аймгийн харцага цол хүртсэн бол 2019 оны аймгийн наадамд үзүүрлэн цолоо ахиулж аймгийн заан болжээ.
Б.Түвшинтөгс нь “Булган Хангай” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Сод Монгол” группын харьяат бөх юм.
Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож тав даван улсын начин цол хүртээд буй.
- Нэгийн даваанд Өмнөговь аймгийн начин Г.Пүрэвбаатартай,
- Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн арслан Б.Отгонбаатартай,
- Гурвын даваанд улсын начин И.Ёндонсамбуутай,
- Дөрвийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй,
- Тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг давж улсын начин цол хүртжээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (8)