Хорват улсын Липик хотноо болсон ФИБА 3х3 Дэлхийн гранприд Монголын Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцож, гуравдугаар байрт оржээ.
Энэ талаар Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3 Facebook хуудаст "Улаанбаатар ММС Энержи Хорватын дэлхийн грандрид олимдийн аваргуудыг хожин гуравдугаар байранд орж, Лузанны их дуулгын эрх авлаа.
Хорват улсын Липик хотноо болсон ФИБА 3х3 Дэлхийн гранприд Монголын Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцлоо. Манай баг D хэсэгт Хорват, ХБНГУ-ын багуудтай таарсан.
Хэсгийн тоглолтуудаа:
- Улаанбаатар ММС Энержи 20:15 Хорватын Загреб
- Улаанбаатар ММС Энержи 21:15 Германы Дузельдорф тус тус хожиж хэсгээсээ 1-р байраар гарсан.
- Хасагдах шатанд Токио 2020 Олимпийн аварга Латвийн Рига багийг 21:15 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарсан. Монголын баг Латвийн багийг Олимпийн аварга болсноос хойш 2 дахь удаагаа хожлоо.
Улмаар Semi Final-д Сербийн Лиман багтай таарч 10:18 харьцаатай хожигдож Дэлхийн гранпригийн 3 байранд шалгарч $6000, 8 сарын 19-20-ны өдрүүдэд Швейцарийн Лузанн хотод болох ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын эрх авлаа. Ази тивийн багуудаас Европын Дэлхийн гранприд анх удаа байр эзэлж амжилттай оролцсон Улаанбаатар ММС Энержи багтаа халуун баяр хүргэж ирэх 7 хоногт Прагийн Их дуулгад нь амжилт хүсье!” гэжээ.
Сэтгэгдэл (2)