24tsag.mn сайт шинэхэн улсын начнуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ дугаарт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Бэгзийн Мижидсүрэнг онцолж байна.
Мижидсүрэн нь 1988 оны наймдугаар сарын 03-ны өдөр төрсөн. Үндэсний бөхөөр “Говийн хүчтэн дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангид харьяалагддаг.
2012 оны Өмнөговь аймгийн наадамд зодоглож анхны цол буюу аймгийн начин цол хүртэж байжээ. Түүний дараа жилийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Улмаар 2015 онд уг цолоо дахин баталжээ. Харин энэ жил ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн улсын баяр наадамд зодоглож тав даван “Улсын начин” цол хүртээд буй.
Сонирхуулахад тэрбээр 182 см өндөр, 125 кг жинтэй гэнэ.
Улсын баяр наадмын нэгийн даваанд Архангай аймгийн сумын заан М.Ралдийжамц, хоёрын даваанд Завхан аймгийн харьяат цэргийн заан О.Батжаргалыг, гурвын даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Х.Мөнхбаатарыг, дөрвийн даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Н.Баярбаатарыг, тавын даваанд улсын заан Ц.Одбаярыг даван улсын начин цол хүртжээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (5)