Буриад түмний олон улсын "Алтаргана-2022" их наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриад тойрогт өчигдөр эхэлж, ОХУ, Монгол, БНХАУ, Кыргызстан, Казахстан улсуудад тархан суурьшсан буриадууд хуран цуглажээ.
Харин буриад бөхийн барилдаан өчигдөр 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жингийн ангиллаар болсон байна. Улмаар +92 кг-ын жинд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар хоёрдугаар байр эзэлжээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровт маргаантай унаж үзүүрлэсэн байна. Д.Анар “шилдэг бүргэд” бүжгийн үзүүлбэрийн эзэн болжээ.