Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Цувралын эхэнд Ховд аймгийн уугуул Улсын начин Б.Сосорбарамын талаар бэлтгэлээ.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн уугуул Батдоржийн Сосорбарам тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр 1993 оны наймдугаар сарын 6-ны өдөр Ховд аймгийн Буянт сумд төрж, өсжээ.
Сумын заан цолоо 2011 онд хүртэж байсан бөгөөд 2012 онд сумын заан цолоо дахин баталж байжээ. 2018 онд Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Аймгийн харцага цол хүрсэн. Мөн 2019 оны Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн харцага цолоо баталж чимэг нэмж байв.
Б.Сосорбарам нь “Ховд” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Баатарван Транс ХХК, БМЖиЮ ХХК-ийн харьяат бөх юм.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ.
- Нэгийн даваанд Аймгийн начин Г.Бадамгарав Өвөрхангай аймаг
- Хоёрын даваанд Аймгийн арслан Б.Номиндалай Сүхбаатар аймаг
- Гурвын даваанд Улсын начин Б.Чимэдвандан Завхан аймаг
- Дөрвийн даваанд Улсын гарьд Ө.Бат-Орших Увс аймаг
- Тавын даваанд Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Увс аймаг
Сэтгэгдэл (3)