Увс аймгийн Хяргас сумын 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдлаа. Уг нутаг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ХХ зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнхийн төрсөн нутаг юм.
Хяргас сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд улсын аварга цолтой дөрвөн бөх зодогложээ.
Хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс нар үзүүр түрүүд үлдэж даян аварга Н.Батсуурь түрүүллээ.
Сэтгэгдэл (3)