Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын тангараг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд “Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг төлөөлж спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн, Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ М.Намуун, Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ, Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, спортын мастер Д.Сэлэнгээ нар тангараг өргөлөө.