Багахангай дүүргийн баяр наадам өнөөдөр болж, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Д.Цэвэлсодном, С.Очирбат, О.Гантулга, Д.Тангад тэргүүтэй хүчит 128 бөх барилдлаа.
Барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, арслан цол хүртсэн бол аймгийн арслан Б.Очирхүү үзүүрлэн чимэг нэмэв.
Түрүү бөх Э.Мөнхжаргал нь өнөө жилийн Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөгөөд Улсын баяр наадмын нэгийн даваанд унасан юм. Тэрбээр 2015 онд сумын начин, 2017 онд заан, 2019 онд аймгийн заан цол хүртэж байв.