Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-25-нд болж байна. Өнөөдөр тэмцээний охидын 71 кг-ын жинд Монгол Улсын тамирчин О.Төгс-Эрдэнэ 89 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр өсвөрийн Азийн аваргаас алтан медаль хүртсэн анхны тамирчин болж байна.
Сэтгэгдэл (1)